Зүүн аймгуудын баруун нутгаар аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-06 08:33:46

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16-+21 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21-+26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31-+36 градус, бусад нутгаар +26-+31 градус дулаан байна.

Related news