Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. -2025 оны наймдугаар сарын 4-10-нд
болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
8 дугаар сарын 4-нд: Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл эхэллээ.
8 дугаар сарын 4-нд: Ардын урлагийн "Хуур магнай"
чуулгын “Монголын гайхамшигт урлагийн тоглолт” Монголын Хүүхдийн ордонд болно.
8 дугаар сарын 4-нд: ҮУИТ-ын уран бүтээлчид гадаад дотоодын жуулчдад зориулсан "LAND OF THE SKY" үндэсний урлагийн тоглолтоо толилуулна.
8 дугаар сарын 8-нд: Америкийн алдарт Old School хамтлаг "ONYX", Монголын хип хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг “ICETOP” хамтлагийн хамтарсан "Шүтээн минь" тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
8 дугаар сарын
9-нд: Хип хоп соёлыг өөрсдийн онцлог стилиэр тодорхойлж буй шинэ залуу
артистуудын "IN TIME" тоглолт Socialpay
Park-т болно.
8 дугаар сарын
9-нд: Олон улсын дэлхийн уугуул иргэдийн өдөр тохиож байна.
8 дугаар сарын
9-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
8 дугаар сарын
10-нд: Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр тохиож байна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн наймдугаар сарыг дуустал Монголын Үндэсний музейд олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
8 дугаар сарын 2-7-нд: Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Торгоны зам ба Хархорум” соёл
аялал жуулчлалын наадам болно.
8 дугаар сарын
8-нд: Архангай аймгийн Засаг даргын дэмжлэгээр Хотонт сумын наадмын
талбайд "Айргийн баяр-2025" Соёлын биет бус өвийн наадмыг зохион
байгуулна.
8 дугаар сарын 9, 10-нд: Төв аймгийн Зуунмод суманд “Баргажин” олон улсын соёл урлагийн наадам болно.