“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хэлэлцээнд “Наанова грийн энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэсэн гурван оролцогч санал хүргүүлжээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр
орлогч Т.Даваадалай, “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Хог
шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн “Зураг төсөл, төсвийг боловсруулах,
барих, ашиглах, шилжүүлэх”, “Ашиглалт болон засвар арчлалтыг хэрэгжүүлэх”,
“Удирдлагыг хэрэгжүүлэх” хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах, хэлэлцээ хийж
сонгон шалгаруулалтгүй түншлэлийн гэрээ байгуулах журмын дагуу хувийн
хэвшлүүдэд урилга, баримт бичгийг хүргүүлсэн. Төр, хувийн хэвшлийн тухай
хуулийн дагуу 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 18-ны 12:00 цаг
хүртэл баримт бичгийг хүлээн авч, хэлэлцээнд оролцох саналыг дээрх гурван
компани албан ёсоор ирүүлээд байна” гэв.
Цаашид оролцогчидтой хэлэлцээ хийх ажиллагааг хууль, журмын дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэх ажээ.