Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд 08.30-17.30 цагт ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж, 08.30-17.30 цагт ажиллаж эхэллээ.
Анх Дүнжингарав худалдааны төвд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 08.00-20.00 цаг хүртэл ажлладаг байсан. Одоо Мишээл болон Драгон төвд салбараа нээсэн тул төвийн үйл ажиллагааны ачааллыг жигдрүүлэх зорилгоор НЗД С.Батболд цагийн хуваарийг өөрчлөх А/709 захирамж гаргасан байна. Мөн захирамжид Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд байгаа сул талбайг түрээслэн орлого бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
20 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days