Энэ долоо хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. -2025 оны есдүгээр сарын 8-14-нд болох үйл явдлын тойм-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт энэ сарын 4-9-нд төрийн айлчлал хийж байна.
Улаанбаатарт:
9 дүгээр сарын 8-нд: НҮБ-ын ЮНЕСКО-гоос 1965 онд тунхагласан Бичиг үсгийн олон улсын өдөр тохиож байна.
9 дүгээр сарын 8-нд: “Соёлын өвд нөлөөлөх гамшиг эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийн Үндэсний номын санд зохион байгуулна.
9 дүгээр сарын
8-нд: Номын сан: Өнөөдөр, Маргааш IV форум "Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага”
сэдвээр МУИС-ийн Номын санд эхэлнэ.
9 дүгээр сарын 8-29-нд: Зураач Монхорын Эрдэнэбаярын “Зогсож
байгаа морьд” үзэсгэлэн ХААН цамхгийн “Хаан” галерейд гарна.
9 дүгээр сарын 9-нд: “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг Монголын Хэвлэлийн хүрээлэнд болно.
9 дүгээр сарын 10-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
9 дүгээр сарын 10-нд: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
9 дүгээр сарын 10-нд: БНСУ-ын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцох уулзалт болно.
9 дүгээр сарын 10-нд: МҮХАҮТ, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Монгол-Узбекистан бизнес уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгуулна.
9 дүгээр сарын
11-13-нд: АҮЭБЯ, УУҮА, АМГТГ хамтран “Mining Week & Mine Pro 2025”
олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион
байгуулна.
9 дүгээр сарын 12-нд: “Чингис хаан” үндэсний музейд Лондоны их сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекц уншина.
9 дүгээр сарын 12-нд: “Mongolia’s Capital Market Connectivity
2025” олон улсын форум зохион байгуулна.
9 дүгээр сарын 16-18-нд: "Хятад орныг танин
мэдэх"- Өвөр Монголын XIII соёлын өдрүүд Улаанбаатар хотод болно.
9 сарын 13-нд: Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан
Шимизү Такэноригийн Монгол Улстай
холбогдож ажилласан 50 жилийн
ойг тэмдэглэх “Монголтой холбогдсон 50 жил” семинар зохион байгуулна.
9 дүгээр сарын 13-нд: "Автомашингүй өдөр-2025"-ыг зохион байгуулна.
9 дүгээр сарын 18-нд: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Хэл
зохиол судлал-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Орон нутагт:
9 дүгээр сарын 3-15-нд: Монгол Улсын 2025 оны Шатрын
аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн
тэмцээн Баянхонгор аймагт болж байна.
Хилийн чанадад:
9 дүгээр сарын 4-14-нд: Их Британийн Ливерпүүл
хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин
оролцоно.
9 дүгээр сарын 6-12-нд: БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.