СҮХБААТАР: “Хурдан” хөдөлгөөнт цэг иргэдэд үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-27 19:40:10

Баруун-Урт 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хурданхөдөлгөөнт цэгийг ажиллуулж иргэдэдэд үйлчилж байна.


 

Мөн Сүхбаатар аймаг дахь мэдээлэл технологийн ажилтан, төрийн албан хаагч болон хурдан клубийн гишүүдэд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

 

Тус сургалтаар Төрийн мэдээллийн нэгдсэн систем, цахим хөгжлийг дэмжих хуулиуд, Хиймэл оюуны хэрэглээ, эерэг сөрөг тал, Кибер аюулгүй байдал, Цахим залилангаас урьдчилан сэргийлэх, Цахим иргэн-ур чадвар-ёс зүй, Цахим донтолт зэрэг сэдвүүдээр сургалт хийж мэдээлэл өгч байна.

Related news