СЭЛЭНГЭ: Тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-18 11:32:24

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхон суманд тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж эхэллээ.

 

БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Копиа Монгол” төвөөс Орхон сумын ЗДТГ-тай хамтран дээрх төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэх юм.  

 

Уг төсөлд сумын төвийн малтай айл өрх болон Сэлэнгэ үүлдрийн үхэр дагнан өсгөж буй 15 өрхийг сонгон авсан байна.

 

Төслийн хүрээнд дээрх өрхүүд хамтдаа хорших хэлбэрээр оролцож, тэжээлийн хангамжийн чанар, малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээрх сургалтуудад үе шаттайгаар хамрагдах юм.

 

Энэ жилийн тухайд 1 өрхөд 5 га газарт ногоон тэжээл тариалах нэг наст тэжээлийн ургамлын үр олгосон байна.

 

Мөн нийт 75 га талбайд тариалалт хийж, тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжөөр хангажээ.

Related news