Монгол, Италийн дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
УЛААНБААТАР, 2025 оны зургаадугаар сарын 13 /ANSA/. Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ, Италийн АНСА агентлагууд Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Гадаад харилцааны яаманд боллоо.
Энэ сарын 9-нд нээсэн энэхүү үзэсгэлэнг Монгол Улс, Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулан толилуулж буй юм. Хагас зуу гаруй жилийн түүхтэй хоёр улсын дипломат харилцааны онцлох үйл явдлуудыг гэрэл зургаар харуулсан тус үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 11-нээс дэлгэсэн байна.
Энэхүү үзэсгэлэнд хоёр улсын харилцааны түүхийн хамгийн чухал албан ёсны уулзалтууд төдийгүй Итали, Монгол хоёр улсыг байгаль, архитектур, соёлын уламжлалын хувьд нэгтгэж буй ижил төстэй олон талт байдлыг онцлон харуулжээ.