Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-11 15:34:26

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон нь 2019 оны арванхоёрдугаар сарын 20 юм.


Энэ өдөр УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тус хуулийн 4.1.10-т "Бурхан багшийн Их дүйчин өдөр: Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нд нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэсэн заалтыг нэмжээ. Үүнээс хойш монголчууд бид Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байна.


Энэ жилийн баярын уриа нь “Амар амгаланг хамтдаа түгээe”. Хүнд тохиосон таагүй зүйл, зовлонгийн дийлэнх нь биe махбодын гэхээс илүү сэтгэлийн зовлон байдаг. Тиймээс сэтгэлийн амар амгаланг олохын тулд байгаа зүйлдээ сэтгэл ханах, муу сэтгэлийг дарах, сэтгэлийн хаттай байх нь чухал юм. Гэм нүгэл хийгээгүй хүн айдасгүй, тайван байдаг. Хүннүгийн үeийн булш, Хархорины олдвороос монголчууд 2000 жилийн тэртээ бурханы шашинтай байсныг түүхэн олдворууд гэрчилнэ.


Дэлхийн түүхэн дэх шашин хоорондын зөрчил, дайны шалтгаан дотор буддизм бараг нөлөөлөөгүй байдаг нь “Бусдын сайн сайхны төлөө, амар амгаланг номлодог” шашны онцлогтой холбоотой аж.  


























Related news