“Учиртай гурван толгой” дуурь өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-05 16:03:25

Монголын дуурийн урлагийн хөшгийг анх нээн тайзнаа 80 гаруй жил эгшиглэж байгаа сонгодог урлагийн сор бүтээл их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг өнөөдөр УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа тоглоно.

Таван үзэгдэлт энэхүү дуурийн ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллажээ.

Дуурийн гол дүр Юндэнд Л.Бүүвэйбаатар, Нансалаад СТА Ш.Наранчимэг, Хоролмаад СТА Б.Эрдэнэтуяа, Балганд СТА Э.Бумхүү нар тоглох юм. Мөн найрал дуучид,балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

1934 онд анх Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой” хөгжимт жүжгийг дан ардын дуугаар тоглодог байсан бол 1944 онд Б.Дамдинсүрэн ая зохиосноор өөрийн гэсэн ая, үгтэй болжээ.

Уг дуурийг 1997 онд УГЗ, найруулагч Л.Эрдэнэбулган шинэчлэн найруулан тавьснаар өнөөдрийг хүртэл тайзнаа эгшиглэсээр байгаа билээ.

Ж.Болор

Related news