СЭЛЭНГЭ: Гармын тухай ойлголт, мэдлэг олгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-04 16:46:23

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөр өнөөдөр тохиож байна.

 

Энэхүү өдрийг тохиолдуулан Улаанбаатар төмөр замын Сүхбаатар зангилааны зүгээс төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах, гармын тухай ойлголт, мэдлэг олгох, аюулгүй нэвтэрч хэвшүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулж байна.

 

Сүхбаатар зангилааны дарга Л.Довчинбазар: Авто машин жолоодож яваа иргэдэд хандаж, төмөр замын гармаар зорчихдоо хоёр талын уулзвараа маш сайн харж, төмөр замын аюултай бүсээр зорчихдоо аюулгүй байдлаа ханган зорчихыг анхаарууллаа.

 

Мөн галт тэрэг нэгэнт хөдөлсөн тохиолдолд авто машин шиг хурдан зогсож чадахгүй, 600-1000 м-ийн хооронд зогсдог. Ийм учраас жолооч нар хоёр талынхаа уулзваруудыг харж, хоёр талаасаа ирж байгаа галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар анхаарч зорчоорой. Дураараа биш, дүрмээрээ аялцгаая хэмээн уриаллаа.


Түүнчлэн энэ өдрийг угтан УБТЗ-аас Зорчих хэсгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Зүүнхараа 233 дугаар километрийн гармыг 10 метрийн өргөнтэй болгон өргөтгөж, ашиглалтад орууллаа.

Related news