СЭЛЭНГЭ: Хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, тохилог орчинд чанартай боловсрол эзэмшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-03 10:46:55

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, тохилог орчинд чанартай боловсрол эзэмшүүлэх нь боловсролын салбарын чухал зорилтуудын нэг юм.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Г.Даваагийн нэрэмжит ЕБ-ын 2-р сургуулийн шинэ сургуулийн барилга угсралтын ажлын явцтай аймгийн Засаг дарга танилцлаа.

 

640 хүүхдийн суудалтай, урлагийн танхим бүхий 3 давхар энэхүү шинэ бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн юм.

 

2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй тус сургуулийн барилгын суурийн ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

 

70 гаруй жил ашигласан хуучин сургуулийг шинэчлэх асуудал олон жил яригдсаны эцэст ийнхүү бодит ажил болж байгаа.

 

640 хүүхдийн, урлаг танхимтай 3 давхар барилгын гүйцэтгэгчээр “Эй ди констракшн” ХХК ажиллаж байна.



Related news