Монголын үрс маш олон болтугай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөө жил тохиож буй Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор орон даяар тэмдэглэж байгаа билээ. Хүүхдийн инээд цалгисан энэ өдөр үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчдын дуранд буусан хүүхдүүдийн зургийг түүвэрлэн толилуулж байна.