Байгаль орчны салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-27 12:00:25

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Сангийн сайд Б.Жавхлан, Монголын Байгалийн өв сангийн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог байгаль хамгааллын салбарт нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси болон Монголын байгалийн өв сангийн хооронд 2024 оны дөрөвдүгээр сард байгуулсан “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэхүү санамж бичгийг байгуулжээ. Талууд байгаль орчны салбарт үр дүнд суурилсан төсөвлөлт, тайлагналын механизмыг нэвтрүүлэх, биологийн олон янз байдлын төсвийн санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчныг шинэчлэх зэргээр ирэх дөрвөн жилийн хугацаанд хамтарч ажиллана. Үүний үр дүнд байгаль хамгааллын салбарын санхүүжилт олон талын эх үүсвэртэй, ил тод, хариуцлагатай болох аж. 

Related news