Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. БГД-ийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны авто зам, Сонсголонгийн замын уулзвараас ТЭЦ-4-ийн зүүн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 24-ний 23:00 цагаас 25-ны 06:00 цагийн хооронд хаана.
Тухайн хэсгийн замыг хааж, дулааны шугамын хүчитгэл, холбооны шугамын сувагчлалын засварын ажлыг хийх юм. Харин өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолоочдыг шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.