Засгийн газрын хуралдаанаар мега төслүүдийн явцын талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явц, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар
нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Ноолуур бэлтгэлийн явцын талаар тус тус хэлэлцэж буй.
Нийт 34 асуудал хуралдааны товд багтсан аж.