Ахмад настны тусламж үйлчилгээг олон нийтийн оролцоотой нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-19 17:33:52

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр манай улсад “Олон нийтийн оролцоотой ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний тотолцоог бэхжүүлэх” нь туршилтын төслийг 2021-2025 онд хэрэгжүүллээ.


Төсөлд Дархан-Уул аймгийн ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн СХД-ийн “Ачлалт хүүхдүүд” ТББ-д хамрагдаж, орон нутгийнхаа нийгэм, эрүүл мэнд, халамж хамгаалал, боловрсол, хагжлийн үйлчилгээ үзүүлдэг төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хангаж, ахмад настнуудад цогц тусламж үйлчилгээг системтэй хүргэжээ. 


Ахмад настанд үйлчилгээ үзүүлэхдээ тэднийг бие махбодын ерөнхий чадвар, эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүй, эдийн засгийн байдлаар эрсдэлийн гурван түвшинд ангилж, түвшин бүрт тохирсон үйлчилгээг санал болгож, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээнд хамрууллаа. Туршилтын төсөлд 14 мянга гаруй ахмад хамрагдсанаас 3700 гаруй ахмадад эрсдэлийн үнэлгээ хийж, 400 гаруй ахмадад нэг жил хүртэлх хугацаанд менежментийн үйлчилгээ үзүүлсэн байна.


Түүнчлэн, ГБХНХЯ-наас өнгөрсөн онд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийж, тус хуулийн хэрэгжилтийг хангахаар “Ахмад настанд цогц үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүүэх журам”, “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, ААН, ТББ-ыг сонгон шалгаруулах журам”, “Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах журам”, “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний жишиг үнэ, иргэний хариуцах төлбөрийн хэмжээ журам"-ыг боловсруулжээ.

Related news