Балетчин Д.Алтанхуяг Кубад бүжиглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-11-01 17:13:15

Алдарт бүжигчин, Кубын балетын сургуулийг үндэслэгч Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванын олон улсын балетын XXV фестиваль 10 дугаар сарын 28-нд Гавана хотын Их театрт нээлтээ хийв.

Хагас зуун жилийн түүхтэй фестивальд БНКУ, Аргентин, Бельги, Бразил, Канад, Колумби, БНСУ, Франц, Монгол, Мексик, Их Британ, АНУ, ОХУ, Испани зэрэг 17 орны мэргэжлийн шилдэг бүжигчин өрсөлдөв.

Хоёр жил тутамд болдог тус фестивальд Монгол Улсын соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг энэ сарын 30-нд “Гаванын их театр”-т, энэ сарын 1-ний өдөр “Кубын үндэсний их театр”-т Кубын үндэсний балетын эмэгтэй гоцлол бүжигчинтэй  хамтран бүжив.

Монголын төлөөлөгчид Кубын үндэсний балетын сургууль болон Акоста балетын сургуультай тус тус танилцаж, Монгол, Кубын балетын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм. Мөн энэ үеэр Кубын домогт балетчин Алиса Алонсотой ажил хэрэгч уулзалт хийхээр болжээ.

Д.Өлзий

Related news