ОРХОН: Тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд спортын тэмцээн зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Онцгой байдлын газар хамтран спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна.
Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын аварга шалгаруулах спортын цогцолбор тэмцээн нээлтээ хийлээ.
Тэмцээнд аймгийн хүчний цэрэг хүчний байгууллагуудын 9 багийн 240 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хотын захирагчийн орлогч Б.Мөнхдалай болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Батлан хамгаалах салбараас 2025 оныг "Эх оронч Монгол- Их сэргэлтийн жил" болгон зарласантай холбогдуулан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү цогцолбор тэмцээн юм.