УВС: Өдөрт 3 тн нөөцийн мах худалдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны
дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ жил нөөцийн мах нийлүүлэх сонгон шалгаруулалтад “Мон Тува” ХХК
шалгарсан бөгөөд өнгөрсөн сарын 26-наас эхлэн үхэр, хонины махыг кг-ыг нь 10000 төгрөгөөр худалдаж байна.
Хонь, үхрийн махыг 3-4 кг-аар савласан бөгөөд өдөрт
дунджаар 3 тн гаруй мах худалдаж байгаа ажээ. Иргэд нөөцийн махыг “Мон Тува”
ХХК-ийн нэрийн барааны дэлгүүрээс худалдан авч байна. Өнгөрсөн жилийг бодоход
иргэдийн худалдан авалт муу байна хэмээн тус дэлгүүрийн худалдагч ярилаа.
Тус компани нь 200 тн махыг 5 дугаар сүүлч хүртэл зах
зээлд бэлтгэн нийлүүлэх бөгөөд аймгаас үнийн дүнгийн 16.2 хувийн буюу 200 сая
төгрөгийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Махны нөөц бэлтгэн нийлүүлэгч нь зах зээлээс хямд үнээр
чанарын шаардлага хангасан мах борлуулах гэрээтэй байна.