БУЛГАН: Хувцас загварын төрлөөр шалгарсан сурагчид Сити их сургуульд 10-40 хувийн тэтгэлэгтэй сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-04-01 17:37:07

Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. "Бидний гоёл-2025" хувцас загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, шилдэг бүтээлч багш шалгаруулдаг тус тэмцээнийг Боловсролын газраас санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 18 дахь удаагаа Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 5 аймгийн дунд Булган аймагт 3 дугаар сарын 26-29-ний өдөр зохион байгууллаа.

 


Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булганы ЕБС, ПТК-ийн 81 загвар өмсөгч, 55 загвар зохион бүтээгч хүүхдүүд, 13 бүтээлч багш нар ур ухаанаа шингээн бүтээсэн бүтээлээ, эрхэм загвар өмсөгч хүүхдүүдээр дамжуулан үзүүллээ. 


 

Монголын Хувцасны дизайнеруудын элит холбооны шагналыг Н.Адьяасүрэн, А.Гангаа, О.Саруулзаяа, Ж.Хулан, М.Баярчимэг, А.Тэмүүлэн нарт гардууллаа.


Мөн хувцас загварын төрлөөр шагнал хүртсэн бүх хүүхдэд Сити их сургуульд 10-40 хувийн тэтгэлэгтэй 1 жил суралцуулах болсноороо онцлог боллоо

  

Уралдаанд Үндэсний хувцас загвар, Гоёлын загвар, Өдөр тутмын загвар, Спортын хувцасны загвар, Авангард загвараар өрсөлдсөн байна.


Хойд бүсийн "Бидний гоёл-2026"  тэмцээнийг Хөвсгөл аймагт 2026 онд зохион байгуулахаар боллоо.



  




“БИДНИЙ ГОЁЛ-2025” ЗАГВАР ӨМСӨГЧ СУРАЛЦАГЧ ТӨРӨЛ
- Шилдгийн шилдэг загвар өмсөгчөөр Б.Батцэцэг /Орхон аймаг, 1-р сургууль/
- Төгс төгөлдөр загвар өмсөгчөөр Н.Алтанзул /Орхон аймаг, 1-р сургууль/
- Фото загвар өмсөгчөөр Б.Танан-Эрдэнэ /Орхон аймаг, 13-р сургууль/
- Модель загвар өмсөгчөөр М.Өлзийнаран /Хөвсгөл аймаг, Эрдмийн Далай сургууль/
- Содон дүр төрхтэй загвар өмсөгчөөр А.Анужин /Сэлэнгэ аймаг, Мандал 1-р сургууль/
- Үзэгчдийн таашаалд нийцсэн загвар өмсөгчөөр О.Булганчимэг /Булган аймаг, 1-р сургууль/ \
- Өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр Д.Хишигмаа /Орхон аймаг, 5-р сургууль/

“БИДНИЙ ГОЁЛ-2025” Шилдэг загвар зохион бүтээгч багш төрөлд

-1-р байр Мөнхжаргалын Баярчимэг /Булган аймаг, 1-р сургууль, “Бөртө үжин”
-2-р байр Төмөр-Очирын Ариунтуяа /Булган аймаг, Хялганат ЕБС, “Алтаргана”
-3-р байр Дэмчигийн Цэрэнпагма /Булган аймгийн Политехник коллеж, “Нүрэг”
-Тусгай байр Намхай овогтой Өнөрмаа /Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3р сургууль, “Торгоны аялгуу”
- Тусгай байр Лхавгадоржийн Нямдолгор /Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС, “THE HU”
  1. Бидний гоёл-2025 тэмцээний шүүгчид


    1. ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ СУРАГЧ ТӨРӨЛД:

    1-р байр Н.Адьяасүрэн “Хар сувд” /Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС/

    2-р байр Г.Энхжин,Э.Энхзул “Таван өнгө” /Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ЕБС/

    3-р байр Г.Намуун “Есөн эрдэнэ” /Сэлэнгэ аймгийн Мандал 1-р сургууль/

    Тусгай байр Э.Хулан “Этно”/Орхон аймгийн 13-р сургууль/

    Тусгай байр А.Цэрэнням “Сүй” /Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЕБС/

    2. ӨДӨР ТУТМЫН ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ СУРАГЧ ТӨРӨЛД:

    1-р байр У.Цэндсүрэн, Г.Уранбилэг “Beautiful flowers” /Орхон аймгийн Уран эгшиг ЕБС/

    2-р байр М.Отгонзаяа“MILITARY” /Сэлэнгэ аймгийн Мандал 1-р сургууль/

    3-р байр Б.Мишээл “Дэгжин охид” /Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС/

    Тусгай байр Б.Энхжин “Цаатан охин” /Хөвсгөл аймгийн Авьяас ЕБС/

    Тусгай байр Л.Номин-Эрдэнэ “Сараана” /Булган аймгийн Политехник коллеж/


    3. СПОРТ ХУВЦАСНЫ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ СУРАГЧ ТӨРӨЛД:

    1-р байр Т.Амин-Эрдэнэ “Skycourt” /Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС/

    2-р байр П.Намуун “Амжилт” /Булган аймгийн Булган сумын 2-р сургууль/

    3-р байр Л.Энхмэнд “Riseup” /Булган аймгийн Булган сумын 1-р сургууль/

    Тусгай байр У.Намуунзаяа “Power girls” /Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС/

    Тусгай байр Ц.Түвшинжаргал “Monocolor” /Дархан-Уул аймгийн 12-р сургууль/


    4. АВАНГАРД ХУВЦАСНЫ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ СУРАГЧ ТӨРӨЛД:

    1-р байр Ж.Хулан “Тэнгэрийн эрхсүүд” /Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС/

    2-р байр Ш.Гоомарал “Сүйт бүсгүй” /Орхон аймгийн 14-р сургууль/

    3-р байр Б.Энхдэлгэр “Галактик” /Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС/

    Тусгай байр С.Энхнаран “HUNNU” /Орхон аймгийн 8-р сургууль/

    Тусгай байр Г.Намуун “Y3К /Сэлэнгэ аймгийн Мандал ЕБС/


    5. ГОЁЛЫН ХУВЦАСНЫ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ СУРАГЧ ТӨРӨЛД:

    1-р байр А.Гангаа, О.Саруулзаяа “SeaSilk” /Орхон аймгийн Уран эгшиг сургууль/

    2-р байр М.Мөнгөнчимэг “Fancy diamond” /Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС/

    3-р байр М.Хувьзаяа “Яргуй” /Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС/

    Тусгай байр А.Нандин-Эрдэнэ “Тансаглиг” /Сэлэнгэ сумын Мандал 3-р сургууль/

    Тусгай байр Б.Алтжин “Тэнгэсийн долгио” /Сэлэнгэ аймгийн Зүүн хараа ПТКоллеж/


    Мөн загвар өмсөгч Л.Анар /Эрдэнэт 14-р сургууль/, Д.Хүслэнбаатар /Сэлэнгэ Мандал 3-р сургууль/ нарт ХГБХХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунзаяа 2 дахь жилдээ эрэгтэй загвар өмсөгч суралцагч нарт гарын бэлэг гардууллаа.

Related news