Хоёр хэсэгт дахин санал хураалт явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Хатанбулаг сумын 568 дугаар хэсэг, Даланжаргалан сумын 532 дугаар хэсэгт нэр дэвшигчдийн санал тэнцсэн учир дахин санал хураалт энэ сарын 29-нд явагдана.
Дээрх хоёр суманд дахин санал хураах ажлыг харьяа сонгуулийн хороо 29-ний өдрийн 07.00 цагаас үдшийн 22 цаг хүртэл зохион байгуулах юм.
Аравдугаар сарын 19-нд болсон сумын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн үеэр Хатанбулаг сумын 568 дугаар хэсэг Эргэл багт МАН-аас нэр дэвшигч Н.Энхцэцэг, АН-аас нэр дэвшигч Д.Цээпил нар 59 хүний саналаар, Даланжаргалан сумын 532 дугаар хэсэг Цомог багт АН-аас нэр дэвшсэн Г.Мягмардорж, А.Батмөнх нар 150 хүний санал авч тус тус тэнцсэн байна.
Х.Эрдэнэбулган
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
18 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days