Түр үнэмлэх гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан хүмүүст өчигдөр сумын Сонгуулийн хорооноос түр үнэмлэх гардуулан өглөө.
Улаангом сумын ИТХ-ын 31 суудлын 30-ыг МАН, үлдсэн ганц суудлыг АН авсан юм. Сумын ИТХ-ын 12 багаас сонгогдсон эдгээр төлөөлөгчдөд Сонгуулийн хорооныхон түр үнэмлэхийг нь гардуулан өгч, цаашдынх нь ажил үйлст амжилт хүслээ. Өнгөрсөн 4 жилд Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын даргаар ажилласан, мөн сумын ИТХ-ын тэргүүлэгч байсан Ё.Мөнхзул Улаангом сумын ИТХ-д АН-аас ганцаараа ялалт байгуулсан байна. Тэрбээр Улаангом сумын 3-р багаас сонгогдсон бөгөөд намын журмын нөхөд нь “Ганц дайчин ганцаардахгүй, удахгүй бид олуулаа болоод ирнэ” хэмээн зоригжуулж байгаа аж.
Увс аймаг Б.Батхүү
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days