Хувийн хөрөнгөөр 75 хүүхдийн “Нарлаг” цэцэрлэг барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн М.Дашбаяр өөрийн хөрөнгө оруулалт 200 орчим сая төгрөгөөр цэцэрлэг барьж ашиглалтад оруулан нээлтээ хийв.
Мөрөн сумын хэмжээнд улсын 12 цэцэрлэг хувийн 2 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг боловч цэцэрлэгт хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамарч чаддагүй. Тус цэцэрлэгийг хамгийн сүүлийн үеийн стандартаар барьсан бөгөөд хүүхдүүдийг ардын уламжлалт аргаар бор цай, шар сүү, шилмүүсний ваннд оруулахаас эхлээд сүүлний өөхөөр бага насны хүүхдэд иллэг хийх, нар ус байгалийн аргаар чийрэгжүүлэх гэнэ. Мөн хажуудаа шүдний тасагтай бөгөөд бүх хүүхдийн шүдийг ургахаас нь эхлээд анхааран эрүүл монгол хүн болж төлөвшихөд анхаарах ажээ.
Б.Гантуяа
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days
Comments