ХӨВСГӨЛ: Бөхийн барилдаанд аймгийн заан Ж.Хатанзориг түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Мөрөн хотод боллоо.
Барилдаанд аймаг сумын алдар цолтой 32 бөх барилдсанаас аймгийн заан Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Ж.Хатанзоригт түрүүлж, Тосонцэнгэл сумын уугуул аймгийн начин Б.Төрбадрах үзүүрлэлээ.
Энэ удаагийн
барилдаанд аймгийн цолтон 3, сумын заан цолтой 16 бөх барилдсанаараа онцлог боллоо гэдгийг тайлбарлагч Н.Бямбасүрэн
хэлж байлаа.