ХӨВСГӨЛ: Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 170 гаруй сурагч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол улсын иргэний андгай өргөх ёслолыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь хүүхэд, залууст түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, бахархах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой юм.
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 16 насанд хүрч буй 170 гаруй сурагч урилгаар оролцлоо.
Энэ үеэр төлөөлөл болсон 48 хүүхдэд иргэний үнэмлэхийг нь гардуулж, нийт хүүхэд “Иргэний андгай” өргөлөө.
Иргэний андгай өргөх ёслолыг Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл, урлаг, аялал
жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар,
Боловсролын газар, улсын Иргэний бүртгэлийн газар, Мөрөн сумын Засаг даргын
Тамгын газар хамтран зохион байгууллаа.