ДОРНОД: Халх гол, Баяндун суманд гарсан түймрийг цурамд оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Халх гол, Баяндун суманд гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулсан гэж Зүүн бүсийн төв Онцгой байдлын газраас мэдээллээ.
Урьд шөнөөс эхлэн нийт нутгаар цас орж байна. Баяндунд гарсан түймэр одоогоор ОХУ-ын хил дагуу бага зэрэг асаж байна. Энэ түймэрт өртсөн 55 настай эрэгтэйг өнөө өглөө БОЭТ-д зөөвөрлөн авчирчээ. Тухайн иргэний толгой, хүзүү, гар түлэгдэлтэй, биеийн байдал хүндэвтэр гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day