Хагас мянган хайлаас, улиас тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-17 15:44:43

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарлагдсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт"-т аймгийн төвийн нийт 68 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдаж, 500 гаруй хайлаас, улиас мод тарьж, усалжээ.

Аймгийн БОАЖГ-аас Чингис хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулан Мянганы замын дагуу байрлах хайсанд хамгаалалтын зурвас байгуулж, мод тарих үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Дээрх үйл ажиллагаанд төрийн захиргаа, эрүүл мэнд, боловсрол, хууль эрхзүйн болон бусад салбарын нийт 55 төрийн байгууллага оролцохоос 52 байгууллага оролцож, 95 хувьтай хамрагдаж, хуулинд заагдсан журамт үүргээ биелүүлжээ.

Тус өдөрт банк санхүүгийн салбараас Монгол банк, Хаан банк, Төрийн банк, Хас банк,  хувийн хэвшлийн байгууллагуудаас “Зүүн бүсийн худалдааны төв” ХХК, “Хэнтийн мэдээ” сонин, “Хаш тун” эмнэлэг, “G-mobile” ХХК, “Skytel” ХХК, “Алаг барс” ХХК, “Боржигон нутаг” ХХК, “Монос” эмийн сан, Төв эмийн сан, “Хангарьд” ХХК, “Чин тал” ХХК, “Ихэр наран” ХХК зэрэг байгууллагууд идэвх  санаачлагатай оролцсон байна. Усалгаанд аймгийн ОБГазар, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “Хэнтий Ус” ХХК-ийн усны машинууд үйлчлэн ажиллав.

Хэнтий аймаг Д.Одонтунгалаг

Related news