Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр худалдагч нарт хадгалаатай байх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-17 15:41:35

Архангай аймгийн сумдаас Цэнхэр хамгийн олон дэлгүүртэй, Цэцэрлэг хотыг бодвол, нийслэл хоттой харьцангуй ойр атлаа барааны үнэ өндөр, борлуулалт сайн байдгийн нууцыг сонирхов.

Цэнхэр сумын Тамир багийн иргэн Г.Болд-Эрдэнийн ярьснаар бол, иргэд хэрэгцээтэй бараагаа дэлгүүрийн таньдаг худалдагчаасаа банкны зээлээс арай татуу, хүүтэйгээр зээл авдаг байна. Худалдагч тэр болгон хүнд зээл өгдөггүй аж. Нэг сайн тал нь ямар ч хүнд аль ч дэлгүүр архи, пиво зэрэг согтууруулах ундааг зээл олгохыг цээрлэдэг заншил тогтсон байна. Худалдагч нарын гарт л тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, төсвийнхний иргэний үнэмлэх хадгалаастай байх болжээ. Г.Болд-Эрдэнэ би заримдаа группын мөнгөө авахаа мартчихсан явдаг. Худалдагч группын чинь мөнгө буулаа шүү хэмээн утсаар хэлдэг гэв.

Албаны эх сурвалжаас үзэхэд, аймгийн хэмжээнд бараа үйлчилгээний тариф өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3 хувиар, 2010 оны 12 дугаар сарынхаас 92.1 хувиар өсчээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс цай, давс, тамхи, ундаа, будаа, гурил, элсэн чихэр, сурагчийн цүнх, дэвтэр, лаа, трико, охидын пүүз, том хүний хувцас, гутал, даавуу, оо, саван, ЭХО-д харах хөлс, өөхөн тос, эм, түлээний мод зэрэг барааны үнэ 11.3-76.9 хувиар нэмэгдсэн байна.

                                                                                       Архангай аймаг Л.Булган

 

Related news