ОРХОН: 16:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 33,2 хувьтай явж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийн ирц 16.00 цагийн байдлаар 33,2 хувьтай явагдаж байна. Орхон аймаг нийт 67 мянга гаруй сонгогчтойгоос 40-өөс дээш насныхны идэвх сайн байна.
Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-д нийт таван нам эвслээс 98 нэр дэвшигч 41 мандатад, Баян-Өндөр суманд гурван намын 62 нэр дэвшигч, Жаргалант суманд хоёр нам эвслээс 42 нэр дэвшигч 21 мандатад өрсөлдөж байна.
ИТХ-ын сонгууль нь иргэдийн оролцоог төлөөлж орон нутгийн хөгжлийн бодлого боловсруулах чухал ач холбогдолтой сонголт тул залуучуудыг идэвхтэй оролцохыг Орхон аймгийн сонгуулийн хорооноос уриаллаа.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days