ДАРХАН-УУЛ: 123.92 га талбайг нөхөн сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-03 19:47:31

Дархан, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон газруудыг нөхөн сэргээх ажлыг өнгөрсөн энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Зургаан сарын турш үргэлжилсэн нөхөн сэргээлтийн ажил бүрэн дуусжээ.


Тодруулбал, Хонгор сумын нутагт орших Цэхэрийн ам, Бага ноёны ам зэрэг хоёр байршлын 123.92 га газарт "Оюу толгой" ХХК-иас зарласан тендерт шалгарсан "Дархан-транс майнинг" ХХК техникийн нөхөн сэргээлт хийж дуусган орон нутагт хүлээлгэн өглөө.


Байгаль орчны газрын даргаар ахлуулсан ажлын баг тухайн газруудад ажиллаж хэрэгжилтэд хяналт тавьсан байна.


Нэгдүгээр багц Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт Цэхэрийн аманд эвдэрcэн 52.07 га, хоёрдугаар багц Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Бага ноёны аманд эвдэрсэн 71.85 га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ.


Нөхөн сэргээлтийг БОУАӨЯ, Ойн газар, "Оюу толгой" ХХК, “Дархан-транс майнинг" ХХК хамтран хэрэгжүүлсэн байна. 








Related news