Орхон аймагт 2394 иргэн ажилгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-16 21:31:44
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн удирдлагууд ажилгүйдлийг багасгах зорилгоор “Нэг өрх- Нэг ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна.

Судалгааг Баян-Өндөр сум, Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтарч хийжээ. Судалгааны урьдчилсан дүнгээр Орхон аймагт 2394 ажилгүй иргэн байна. Үүнийг боловсролын түвшингээр ангилахад зөвхөн Баян-Өндөр суманд 1130 нь мэргэжилгүй,  848 нь курс дамжаа төгссөн, 108 нь тусгай дунд, 308 нь дээд боловсролтой байна. Ажилгүй иргэдийг 18-29, 30-39, 40-49, 50-59, 50-60 гэсэн зургаан насны ангилаар судалж гаргажээ. Судалгааг дахин үргэлжүүлж нарийвчилж гаргахаар боллоо.

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр нь нэг өрхөөс ажилгүй хэдэн иргэн байгааг тооцож хөдөлмөр эрхлэх хүсэлтэйг нь ажлын байранд зуучлах зорилготой юм. Өнгөрсөн онд Орхон аймагт ажилгүйдлийн түвшин 2.2 хувьтай байжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Related news