Хорт хавдартай 137 өвчтөнд 24.4 сая төгрөгийн эмийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-16 21:31:01
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргаар ахлуулсан “Хорт хавдартай иргэдийн эмийн зардалд дэмжлэг үзүүлэх” зөвлөлийн шийдвэрээр энэ жил 49 сая 500 мянган төгрөгийг төсөвлөжээ.

Үүний хүрээнд энэ оны эхний 10 сарын хугацаанд  137 хүнд 24.4 сая, “Мөнх амьдрал бэлэглэгч” ТББ-ын “Мөнхийн үйлс” эмнэлэгт 9 сая 174 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ. “Хорт хавдартай иргэдийн эмийн зардалд дэмжлэг үзүүлэх” зөвлөл 2010 онд байгуулагдсан бөгөөд хорт хавдартай иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хавдрын эмчийн тодорхойлолтыг үндэслэн улиралд нэг удаа хуралдаж тодорхой төсвийг баталдаг. 2009-2015 онд хорт хавдартай иргэдэд мөнгөн тусламжийг бэлэн олгодог байсныг өөрчилж тухайн иргэний данс руу шилжүүлдэг болжээ.

2010 оноос хойш уг дэмжлэгийг 679 иргэнд 91 сая 150 мянган төгрөгийг олгож 2014 онд БОЭТ-ийн хоёр өрөөг хавдартай иргэдийг хими болон хөнгөвчлөх эмчилгээ хийхэд зориулж тохижуулж, нэн шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангасан байна. Мөн Дэнж багт 40 ортой эмнэлэгт хоёр орыг хавдартай иргэдийг эмчлэхэд зориулж тохижуулсан байна.

Б.Оюун-Эрдэнэ

Related news