Мал амьтны халдварт өвчний гаралт тархалт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРМал эмнэлгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Баянхонгор аймагт 2.4 сая толгой мал хамрагдахаас гүйцэтгэл 98 хувьтай байна.
2016 он гарсаар аймгийн хэмжээнд бог малын дотрын халдварт хордлого, боом, галзуу, цусан халдварт, колибактериоз, сахуу зэрэг өвчин гарч 407 толгой мал, амьтан халдварт өвчнөөр өвчилж 114 мал үхэж, 5 мал амьтныг устгаж голомтыг эрүүлжүүлсэн байна.
Мал амьтны халдварт өвчний гаралт тархалтыг өмнө онтой харьцуулахад 50-80 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 900 мянган толгой малыг хамруулахаар төлөвлөн төлөвлөгөөт ажил 90 хувьтай хэвийн явж байгаа бол мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтэд 690.2 мянган м2 талбайг хамруулаад байна.
Ховд аймагт бог малын Мялзан төст өвчин, Төв аймагт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Баянхонгор аймагт мал амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгаа аж.
Б.Мөнхзул