Бүтээлч сэтгэлгээгээр монголын сурагчид 2 алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-10-11 14:02:16

БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 6-нд Математикийн шинжлэх ухааны олон улсын бүтээлч сэтгэлгээний тэмцээн болж манай баг тамирчид хос алтан медаль хүртжээ.

Тус тэмцээнд нийт 18 орны 500 гаруй сурагчид оролцон тусгай бэлдэцээр бүтээл хийн, өөрсдийн авьяас чадвар, ур оюун ухаанаа сорин өрсөлджээ. Тэмцээнд Монгол улсаас “Улаанбаатар” бүрэн дунд сургуулийн 9 баг буюу 18 сурагч амжилттай оролцож, хоёр баг алтан медаль, гурван баг тусгай шагналын эзэн болжээ. Манай авьяаслаг сурагчид өнөөдөр эх орондоо ирж байна.

Д.Өлзий

Related news