СҮХБААТАР: 18-39 насныхан хамгийн идэвхтэй саналаа өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны
зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 17.00 цагийн байдлаар нийт сонгогчийн 57 хувь нь саналаа өгчээ. Эдгээрээс 18-39 насныхан санал хураалтад хамгийн идэвхтэй оролцож байна.
Тодруулбал, дээрх хугацаанд 18-39 насны 7795, 40-49 насны 5120, 50-59 насны 4219, 60-69 насны 3024, 70-аас дээш насны 1391 сонгогч саналаа өгчээ.
Мөн Баруун-Урт,
Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян сумын ирц 50 хувьд хүрсэн бол үлдсэн сумдынх 60 хувийг давжээ. Халзан, Наран сум хамгийн өндөр ирцтэй байна.
Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Үлдсэн хугацаанд иргэд сонгогчдыг саналаа өгөхийг аймгийн Сонгуулийн хорооноос уриаллаа.