Гуравдугаар багийн цэцэрлэг шинэ байрандаа нүүж орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВАмьдрах зориулалттай хашаа байшинд сургуулийн өмнөх боловсролыг хүргэж байсан Зуунмод сумын Баянхошуу багийн цэцэрлэг шинэ байранд нүүж орлоо.
Уг цэцэрлэг хоёр хоногийн өмнө Зуунмод сумын 3-р багт 100 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжин “Бумбардай” нэрийн дор үүд хаалгаа нээжээ. Энд сумын төвөөс алслагдмал Усны аж ахуй, Баянхошуу багийн 2-5 настай 100-аад хүүхэд бага, ахлах ангиудад сурч байна. Цэцэрлэгийн барилгын ажлыг “Аяа” ХХК 900 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгэсэн аж.
Ш.Шүрэнцэцэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day