ХӨВСГӨЛ: Баярын өдөр 2 хүү, 2 охин төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр 2 хүү, 2 охин төржээ.
Аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр нар баярын өдөр амаржсан ээж, төрсөн хүүхдүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.
Төрөх тасагт их эмч Б.Очирмаа ахлагчтай баг хамт олон өнөөдөр ажиллаж байна.
Тус аймагт жилд
2000 гаруй хүүхэд төрдөг. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд эхийн
эндэгдэлгүй ажилласан гэдгийг их эмч Б.Очирмаа хэлж байлаа.