Зүүн бүсийн прокурорын байгууллагууд спортоор өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЗүүн бүсийн Прокурорын байгууллагуудын “Спортын бага наадам -2016” Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн прокурорын газрын 52 тамирчин спортын 8 төрөлд 86 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Тэмцээний аваргуудаар, Гар бөмбөгийн төрөлд Хэнтий, Сүхбаатар аймгийн Прокурорын газар алт, мөнгөн медалийг, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Дорнод, Сүхбаатар эмэгтэй төрөлд Хэнтий, Дорнод аймгийн Прокурорын газар алт, мөнгөн медалийг, шатар, даам, снукер биллъярдны эрэгтэй төрөлд тус бүр Дорнод, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын баг тамирчид алт мөнгөн медалийг, харин снукер биллъярдны эмэгтэй төрөлд Дорнод, Хэнтий аймгийн Прокурорын газар эхний байруудыг эзэлжээ.
Мөн Ширээний теннисний эрэгтэй төрөлд Хэнтий, Дорнод, эмэгтэй төрөлд Сүхбаатар, Дорнод, Ширээний теннис холимог төрөлд Хэнтий, Сүхбаатар аймгийн Прокурорын газар алт мөнгөн медалийг, олс таталтын төрөлд Сүхбаатар, Дорнод, Хөнгөн атлетик 4х100 метрийн буухиа гүйлтийн төрөлд Хэнтий, Сүхбаатар аймгийн Прокурорын газар тус тус алт, мөнгөн медалийг хүртсэн байна.
Багийн дүнгээр Сүхбаатар аймгийн Прокурорын газар түрүүлж "Шилжин явах цом"-ын эзэд боллоо.
Хэнтий Д.Одонтунгалаг