Хэнтийн цагдаагийн газар мөрдөгч нохойгоор хэрэг илрүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны 102 дугаарын утсанд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагийн үед хулгай гарсан тухай дуудлага иржээ.
Тус аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн жижүүр “Тус сургуулийн дотуур байранд хүүхдийн түрийвчнээс мөнгө алдлаа” гэсэн дуудлагыг ирүүлсний дагуу томилогдсон алба хаагчид газар дээр нь ажилласан байна. Ингэхдээ тус цагдаагийн газрын эрүүгийн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргалын сургаж буй Молли нэртэй албаны мөрч нохойг ашиглан сэжигтэн этгээдийг илрүүлэн баривчилжээ. Энэ нь Моллийг сургах явцад илрүүлсэн анхны хулгайн үйлдэл юм.
Немц овчарк үүлдрийн тус нохой нь 6 сарын турш бэлтгэгдэж буй гөлгөн нохой аж.
Хэнтий Д.Одонтунгалаг