БУЛГАН: Мора агро паркийн 6 төсөл Сэлэнгэ суманд хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-09 09:28:09

Булган, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Япон улсын "Мора Жи Эй групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч "Мора агро парк" төслийн санаачлагч Ёкозүми Ёшиюки Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга Б.Ууганбаяр нарын хамтран ажиллах 6 төрлийн төсөл Сэлэнгэ суманд хэрэгжиж эхэллээ.




Үүнд: бэлчээрийн өвсний шинэ сортыг нутагшуулах, шингэн тэжээлээр махны үхэр тэжээх, органик бордоо тэжээлийн үйлдвэр байгуулах, хаш тариалж зах зээлд нийлүүлэх, дэвшилтэт технологийн сургалтуудад иргэдээ хамруулах, ажилтнуудыг Японд аялуулж туршлага судлуулах юмэ.


Бэлчээрийн өвсний шинэ сортыг нутагшуулах

Монгол Улсын ХАА-н салбарын хөгжилд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай эрүүл монгол үхрийн махыг бэлтгэхийн тулд анхдагч түүхий эд болох байгалийн шимтэй өвс тэжээлийг хөрсөнд тариалах, үхрийн махны зөөлөн, шимтэй байхад нөлөөлөх, нэг үхрээс гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, уураглаг тэжээл болох япон сортын ногоон тэжээл, бэлчээрийн өвсний шинэ сортуудыг турших, нутагшуулах боллоо.

Шингэн тэжээлээр махны үхэр тэжээх

Японы эрдэмтдийн гаргасан ургамал, амьтны бичил биетийг сэргээж, тэтгэж хүний биед сөрөг нөлөөгүй, ашигтай бактерийг дэмжих шингэн тэжээлээр Сэлэнгэ үүлдрийн үхрийг тэжээх ба "Мон бийф катл" ХХК-д тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилтын ажлыг эхлүүлж байна.

Органик бордоо тэжээлийн үйлдвэр байгуулах

Тэжээлийг ашигласнаар үр дүнд нь үхрийг эрүүлжүүлж, чанарыг сайжруулах бөгөөд сүү, махны гарц нэмэгдэхээс гадна бууц хурдан заларч бордоо болж хувирна. Бууцаа талбайд тарааснаар хөрсийг сайжруулж өвс, ургацын тэжээлийн  ач холбогдлыг сайжруулах, цаашид органик бордоо тэжээлийн үйлдвэр байгуулах

Хаш тариалж зах зээлд нийлүүлэх

Шим тэжээл сайтай илчлэг багатай эрүүл мэндэд олон талаараа тустай хаш ногооны шинэ сортыг тус нутагт нутагшуулан, Мора агропаркийн хаягдалгүй тариалангийн төсөлтэй хамтран Улаанбаатар хотын зах зээлд болон Е март сүлжээ дэлгүүрт нийлүүлэлт хийх

Дэвшилтэт технологийн сургалтуудад иргэдээ хамруулах

Япон улсын дэвшилтэт технологи болон тус бүс нутагт хэрэгжүүлэх хөтөлбөрүүдтэй холбоотой сургалтыг үе шаттай зохион байгуулах

Ажилчдыг Японд аялуулж, туршлага судлуулах

Ногоочид фермерийн аж ахуй эрхлэгч ажилчдын ур чадварыг сайжруулах, хөгжүүлэх, Япон улс руу аялж, дадлага хийх хөтөлбөр хэрэгжүүлэх


"Мора Жи Эй групп" ХХК нь байгаль орчныг хамгаалах үүднээс химийн бордоо, бодис хэрэглэдэггүй, хүн бүрийн сэтгэл амар идэж болох органик жимс ногоог нутагшуулах технологийг нэвтрүүлэх зорилго бүхий "Мора агро парк" цогц төсөл хэрэгжүүлж байгаа юм.



"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилтийг хангах, ирэх таван жилд дотоодын хэрэгцээгээ хангах гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний тариалалт, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн мод, ургамалд усны хэрэглээг багасгах шинэ технологийн туршилт судалгааг хийж, бүс нутаг бүрийн цаг уурын нөхцөл, хүн амын эрэлт хэрэгцээ, онцлогт тулгуурлан тус нутгийн брэнд бүтээгдэхүүн, нэмүү өртгийн сүлжээ бүхий тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна. 



Related news