ДУНДГОВЬ: 15 сумын сонгуулийн хороонд 77 төрийн албан хаагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-02 10:30:15
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн сонгуулийн хороо 2024 оны 4 дүгээр сарын 28-нд 88,8 хувийн ирцтэй хуралдаж, 15 сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа.


Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг Дундговь аймагт зохион байгуулах сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг СЕХ-ны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталжээ.


Тодруулбал, Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, нарийн бичгийн даргаар ХХҮГ-ын дарга Г.Хишигдаваа, гишүүдээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Цагдаагийн газрын дарга, УБХ-ийн дарга, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, ХХААГ-ын дарга, Статистикийн хэлтсийн дарга, ИТХ-ын ахлах мэргэжилтэн нар томилогдсон. 


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар Сумын сонгуулийн хорооны даргаар тухайн сумын ЗДТГ-ын дарга томилогдон үүрэг гүйцэтгэх ба 15 сумын сонгуулийн хороонд 77 төрийн албан хаагч ажиллах юм.


УИХ-ын сонгуульд Дундговь аймгаас 30450 сонгогч оролцож саналаа өгнө. Сонгогчдын санал авч, тоолох 61 хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлаад байна. 

Related news