Тариаланчид буудайгаа орон нутагтаа тушаавал аймгийнхаа гурилын хэрэгцээг бүрэн хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд гурилын 8 үйлдвэр бүртгэлтэй байдаг ч 6 үйлдвэр тогтмол үйл ажиллагаагаа явуулж аймгийнхаа гурилын хэрэглээг бүрэн хангасаар иржээ.
Харин энэ жилийн хувьд үр тарианы болц муу байгаа учраас орон нутгийнхаа хэрэглээг бүрэн хангах эсэх нь тодорхойгүй байна. Газар тариалан эрхлэгчид хураан авсан буудайгаа орон нутагтаа тушаавал аймгийнхаа иргэдийн гурилын хэрэглээг бүрэн хангах боломжтой ч одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Тус аймгийн тариаланчид өмнөх жилд орон нутгийн гурилынхаа хэрэглээний улаан буудайг 100 хувь, хүнсний ногооны 12 хувь, төмсний 46 хувийг хангасан байна.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days
Comments