ХӨВСГӨЛ: Уншсан номынхоо тухай зураг зурж үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-23 16:53:23

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан 70 орчим мянган номтой.

Дэлхийн номын өдөр шинэ номын үзэсгэлэн гаргаж, хүүхдийн уншлагын танхимд хүүхэлдэй бүхий жүжигчилсэн тоглолтыг уншигч хүүхдүүдэд толилууллаа.




Энэ үеэр шинэ, хуучин номын худалдаа болж, уншигч хүүхдүүд өөрсдийн уншсан номын тухай зураг зурж, бүтээлийн үзэсгэлэн гаргасныг хүүхдүүд хамгийн их сонирхож байлаа.





Хөвсгөл аймгийн Нийтийн номын санг 1944 онд анх нэг орон тоотойгоор аймгийн клубийн дэргэд байгуулж байсан бол эдүгээ 16 орон тоотой, 140 гаруй уншигч хүлээн авах 3 уншлагын танхимтай, монгол, англи, орос болон бусад хэлний 60 гаруй мянган номын фондтой Номын сан мэдээллийн төв болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн жил нийт 5000 хүүхэд, залууст хүрч үйлчилжээ.

 

 

Related news