Хятад судлалын оюутнуудыг тэтгэлгээр сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-04 15:43:41

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Zhong Xin Construction Group”  компаниас МУИС-ийн Хятад судлалын ангид суралцаж буй 2,3,4 дүгээр ангийн оюутнууд болон Хятад судлалын хөтөлбөрт суралцаж буй магистрант, докторантын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Нийт 7 хүнд тус бүр 4000 юанийн тэтгэлэг олгоно.

Бүтэн болон хагас өнчин, амьдралын боломж, нөхцөл багатай, 45-аас доошгүй багц цаг цуглуулсан бакалаврын түвшний оюутанд, 9-өөс доошгүй багц цаг цуглуулсан магистр, докторын түвшний оюутанд, сурлагын голч үзүүлэлт 1.8 буюу түүнээс дээш, урьд өмнө тэтгэлэг авч байгаагүй зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Элсэхийг хүсэгчдийн материалыг энэ сарын 7-ныг дуустал Хичээлийн II байрны 403 тоот Ази судлалын тэнхимд хүлээн авна.

Ж.Болор

Related news