ХӨВСГӨЛ: Монголын хамгийн өндөр мод Рэнчинлхүмбэд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-21 11:26:36

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3-р багийн нутаг Жарайн голын эхэнд 180-200 орчим настай Монголын хамгийн өндөр шинэс мод байгааг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны баг, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангиуд хамтарч тогтоосон юм.




Эдгээр мод хэсэг газар бөөгнөрөн ургасан бөгөөд 36-42 метр өндөр. Ойр хавьд нь таван төрлийн гацуур, хуш, улиас, хус, шинэс мод ургадаг аж.


Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт нөөц 481.3 сая шоо метр байгаагаас шинэс мод 95.3 хувийг нь эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлж байна.

 

Related news