Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-06 09:12:33

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 


Хуралдааны товд "Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам" Засгийн газрын тогтоолын төсөл, Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам, Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдал, суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станц, Багануур-Бөөрөлжүүтийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих талаар зэрэг асуудал багтсан байна.


Нийт 37 асуудал энэ удаагийн хуралдаанд хэлэлцэх болон танилцахаар орж байна.

Related news