ДОРНОГОВЬ: Цасанд боогдсон газарт зам гаргах ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-28 16:31:45

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын хэмжээнд цасанд боогдсон 48 малчин өрхөд нийт 230 км зам гаргаж, үлдсэн замын цас хусах, нэмж зам гаргах ажил үргэлжилж байна.


Харин Даланжаргалан сумын ЗДТГ-аас уул уурхайн компаниудтай хамтран Бичигт багт 40 км, Элдэв, Өнгөт багт Зүлэгт-Идэрийн сайн ус-Уртын гол маршрутаар 150 км замыг түрэх, зам гаргах ажлыг зохион байгуулжээ. 


Дэлгэрэх сумын Цагаанхад багийн нутаг Хүйсийн талаас сумын төв рүү орох зам, мөн бусад газарт нийт 130 гаруй км зам гаргасан байна. 


Энэ өвөл тус аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Даланжаргалан, Иххэт, Өргөн зэрэг суманд цас ахиу орсны улмаас зам хаагдаад байгаа юм.  

Related news