БУЛГАН: Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд эцэг, эхчүүд талархалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-29 13:16:33

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Цэцэгхэн" өдөр өнжүүлэх төв Булган аймагт шинээр үүд хаалгаа нээж, нэг ээлжинд 1-5 дугаар ангийн 12 хүүхэд хүлээн авч, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.

 

Эцэг, эхчүүд бага ангийн хүүхдүүдээ тав тухтай, тохилог утас, интернэтгүй орчинд гэрийн даалгавар хийлгэх, даам, шатар, англи хэлний анхан шатны сургалттай, өдрийн хоол, цайтай, сургуульд хүргэж өгөх, авах үйлчилгээтэй "Цэцэгхэн" төвийн багш нарт талархал дүүрэн байна.


Өдөрт 24 хүүхдэд гурван багштай үйл ажиллагаагаа явуулдаг өдөр өнжүүлэх төв  нь сард нэг хүүхдийн зардал 250000 төгрөг бөгөөд өглөөний ээлж 9.00-13.30, өдрийн ээлж 13.30-18.00 цагт ажилладаг ажээ. 



Related news