Цагаан сарын өдрүүдэд МУИС цахимаар хичээллэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-25 14:18:55

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход 14 хоног үлджээ. Энэ жил шинийн 1-3-ны бүх нийтийн амралтын өдөр бямба, ням, даваа гарагт таарч буй. Энэ нь орон нутгийн оюутнуудад хүндрэлтэй байгааг үндэслэн МУИС-ийн захиргаанаас дотоод зохицуулалт хийж эхэлжээ. Тодруулбал, тус сургууль Цагаан сарын өдрүүдийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.


МУИС-ийн захиргаа 2024 оны хоёрдугаар сарын 2-12-ны өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар орохоор болсон. Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2-4 дүгээр сарын бямба гаргуудад тодорхой хуваарийн дагуу танхимаар нөхөж орно. Хичээл 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс танхимаар хэвийн хичээллэнэ. Лабораторийн хичээлийн нөхөх хуваарийг жич оруулахаар болжээ. 

Related news